Зочид буудал зоогийн газрын үндсэн ажилтан
Нүүр Сургалт Зочид буудал зоогийн газрын үндсэн ажилтан
3,4-р түвшин 1 жил

Зочид буудал зоогийн газрын үндсэн ажилтан

Сургалтын тухай

Зочид буудал, зоогийн газрын үндсэн ажилтан нь зочдод тав тухтай, найрсаг үйлчилгээ үзүүлэх, хоол хүнс болон байр үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад оролцдог үйлчилгээний салбарын мэргэжилтэн юм. Энэ мэргэжлээр суралцагчид харилцаа, үйлчилгээ, ариун цэвэр, хоол үйлдвэрлэл, зочин хүлээн авах болон багаар ажиллах ур чадварыг эзэмшдэг.

Мэргэжлийн үндсэн чиг үүрэг

  • Зочдыг хүлээн авах, мэдээлэл өгөх
  • Өрөө захиалга бүртгэх, үйлчлэх
  • Ресторан, кафе, зоогийн газарт үйлчлүүлэгчид үйлчлэх
  • Хоол, ундаа зөөх, ширээ засах
  • Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага мөрдөх
  • Касс болон төлбөр тооцоо хийх
  • Зочны санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
  • Багаар хамтран ажиллах

Суралцах хугацаанд эзэмших ур чадвар

  • Үйлчилгээний ёс зүй, харилцааны соёл
  • Зочин угтах болон үдэх арга
  • Хоол, ундаа сервиз хийх
  • Өрөөний үйлчилгээ зохион байгуулах
  • Англи хэлний анхан шатны хэрэглээ
  • Ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй
  • Цагийн менежмент, хурдан шуурхай ажиллах чадвар

Ажиллах боломжтой ажлын байр

Төгсөгчид дараах байгууллагуудад ажиллах боломжтой:

  • Зочид буудал
  • Амралтын газар
  • Ресторан, кафе
  • Жуулчны бааз
  • Катеринг үйлчилгээний байгууллага
  • Аялал жуулчлалын компани

Ажил мэргэжлийн онцлог

Энэ мэргэжил нь:

  • Хүмүүстэй харилцах дуртай
  • Цэвэрч нямбай
  • Хариуцлагатай
  • Түргэн шуурхай хөдөлгөөнтэй
  • Багаар ажиллах чадвартай хүмүүст илүү тохиромжтой.

Ирээдүйн боломж

Аялал жуулчлал, үйлчилгээний салбар хөгжихийн хэрээр зочид буудал, ресторан үйлчилгээний чадварлаг ажилтны эрэлт нэмэгдэж байна. Туршлага хуримтлуулснаар:

  • Ээлжийн ахлагч
  • Рестораны зохион байгуулагч
  • Ресепшн менежер
  • Зочид буудлын менежер
  • болон дэвшин ажиллах боломжтой.

Зургийн цомог

2 зураг

Товч мэдээлэл

  • Түвшин

    3,4-р түвшин

  • Хугацаа

    1 жил

Одоо бүртгүүлэх

Зочид буудал зоогийн газрын үндсэн ажилтан

Бүртгүүлэх
Бүх сургалт руу буцах
Админ Багш